“ЗУНЫ АМРАЛТААРАА ФИЛИППИНД АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ”
ХҮҮХДИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙГАА СУРАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспорт, дуусах хугацаа багадаа 6 сараас дээш байх
- Ковид-19 эсрэг дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээ
- Итгэмжлэл монгол, англи хэлээр / Манай төвөөс заах нотариат дээр очин хариуцаж явах багшид эцэг, эхийн нь аль нэг нь цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ гадаад паспортын хамт авч очин хийлгэнэ/, Итгэмжлэлийн англи хувилбарыг манайхаас бэлдэж өгнө.
- WEG хураамж 60$, 15 нас хүрээгүй хүүхдүүд Филиппин улс руу нэвтрэхдээ шалган нэвтрүүлэх дээр тушаах хураамж, хүүхдэд бэлэн өгч явуулах.
- Сургуулийн бүртгэлийн хуудас /Confirmation enrollment/
- Гадаад зорчигчийн аялал, эрүүл мэндийн даатгал /Манайхаас нэгдсэн журмаар хийлгэнэ/
- Очих, буцах 2 талын онгоцны тийз
- https://etravel.gov.ph/- хаягаар нэвтэрч онлайн форм бөглөх, /нисэхээс 72 цагийн өмнө бөглөх/
- Нисэхээс 3 цагийн өмнө онгоцны буудал дээр очиж бүртгэлээ хийлгэн, ачаагаа өгөх
Аюулгүй байдал
- Сургууль 24 цагийн харуул хамгаалалт, хяналтын камертай, хүүхдүүд ганцаараа сургуулийн кампусаас гарахгүй.
- Гадаад паспорт, цахим үнэмлэх зэрэг чухал бичиг баримт, бэлэн мөнгө, үнэ бүхий эд зүйлсээ биедээ авч явах, эд зүйлээ хаяхаас сэрэмжлэх
- Сургуульд очсоны дараа үнэт эдлэл, чухал бичиг баримтуудаа кодтой сейф шүүгээнд хадгалах
- Гарахдаа дотуур байрны өрөөний цонх, балконыг сайтар хааж, түгжих
- Халуун бороотой бүс нутгаар аялах, зугаалах тохиолдолд хорхой шавьжинд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай цамц, өмд өмсөж явах, шумуулны эсрэг тос, түрхлэг авч явах
- Бассейнд орохдоо хальтирч унахаас болгоомжлох
- Сургуулийн орчинд согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно.
Бэлдэх зүйлс
- Хичээлийн хэрэгсэл / дэвтэр, бал, харандаа, баллуур, цүнх г.м/
- Цэвэр усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл / алчуур, шампунь, биеийн шингэн саван, шүндий оо, сойз, ангижруулагч гэх мэт…
- Хэрвээ жимс, ургамал, ногооны харшилтай бол хариуцаж явах багшид мэдэгдэх, хэрэгтэй эм бэлдмэлийг авч явах,
- Шаардлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эм / өвчин намдаах эм, хоолойны эм, гэдэсний эм, дархлаа дэмжих витамин гэх мэт/
- Усны хувцас, нарны шил, нарны малгай, нарны тос, хөлд эвтэйхэн углааш гэх мэт халуун оронд өмсөхөд тохиромжтой хувцас, хичээлийн анги танхим эйр кондейшнтой сэрүүхэн учир нимгэн өмд цамц бэлдээрэй.
- Спорт, уралдаан тэмцээнд оролцох бэлтгэлийн хувцас, пүүз
- Толь бичиг эсвэл электрон толь бичиг
Суралцагчийн үүрэг
- Нислэгийн цагийг сайтар анзаарч, онгоц нисэхээс 3 цагийн өмнө онгоцны буудалд ирсэн байх
- Ачаанд өгөх тээшэн дээрээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг англиар бичсэн тэмдэглэгээ хийх УБ-Себү-УБ руу гар тээш 7кг, ачаа 23кг-аас илүүгүй байх, илүү гарсан тохиолдолд ачааны төлбөрийг төлөхийг анхаарах
- Гар тээшиндээ повер банк буюу батерей цэнэглэгч, зөөврийн компьютер зэргийг авч явна. Зөвшөөрөгдөх хэмжээ 20000mAh
- Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс, иртэй зүйл авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаандаа хийх. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
- Хил гаалиар орж гарах үедээ биедээ авч яваа бэлэн мөнгөний хэмжээг үнэн зөв мэдүүлэх, буруу бөглөснөөс шалтгаалж гарах үр дагаврыг суралцагч өөрөө хариуцана.
- Суралцагч өөрийн буруугаас болж онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.
- Гадаадад зорчигчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын нөхцлүүдтэй урьдчилан танилцаж, даатгалын аливаа тохиолдлын үед даатгалын компанидаа шууд дамжин холбогдох болон манайхаар дамжин холбогдож болно
- Суралцаж байх хугацаандаа сургуулийн эд зүйлсд хямгатай хандаж эвдэж гэмтээсэн тохиолдолд суралцагч өөрөө хариуцан сургуулийн хохирлыг барагдуулна.
- Тухайн суралцаж буй сургууль нь өөрсдийн дүрэм журамтай байдаг учир очсон өдрөө сургуулийн дүрэм, журамтай сайтар танилцаж, дагаж мөрдөх үүрэгтэй.
- Суралцаж байх хугацаандаа нэг нэгнээ хүндлэх, хариуцаж явж байгаа чиглүүлэгч багшийн үгэнд орох, асуух зүйл байвал тухай бүрт нь асуух
Бусад зөвлөмж
- Цаг агаар өдөртөө 30-35 градус, шөнөдөө 20-25 градусын халуун байна.
- Филиппиний мөнгөн тэмдэгт песо нь 1песо-60 төгрөг, 1 доллар- 55 песотой тэнцэнэ. Монголоос явахдаа америк доллар авч явахад тохиромжтой.
- Цагийн зөрүү байхгүй.
- Суралцагч бүр англи нэртэй байна.
- Суралцаад төгсөхдөө хамт суралцаж байсан гадаад найзууд, багш нартаа бэлэглэх жижиг монгол бэлэг дурсгалын зүйлс бэлдэж явах
- Карантны усыг шууд хэрэглэгж болохгүй, заавал баллонтой цэвэршүүлсэн уснаас хэрэглэх учир усны сав заавал авч явах
- Сургууль wifi-тай, очоод Филиппин дугаар худалдаж авч болно.
- Филиппин улсын интернэт, вайфай, дата Монголыг бодвол удаан.
- Эрчим хүчээ гаднаас худалдаж авдаг орон учир маш үнэтэй байдаг. Эрчим хүчээ хэмнэж хэрэглээрэй.
Thank you for choosing Unlock Mind!
Утас: 7212-4445, 9102-4445
www.unlockmind.mn