Гэр бүлээрээ Филиппинд англи хэл сурангаа аялаад ирсэн оюутны сэтгэгдэл Д.Энхбат:
~ Анх эхнэр маань Филиппинд англи хэл хамт сурах саналыг тавьсан. Манай гэр бүл
Unlock Mind төвөөр дамжуулан HLA- Happy learning academy-д 1 сарын хугацаатай англи хэлний сургалтанд хамрагдангаа хэзээ ч мартагдашгүй сайхан аялчаад ирсэн. Сурч байх хугацаандаа Филиппин улсын нийслэл Манила хот, Сингапур, Малайз улсуудаар аялсан. Филиппинээс тус улсууд ойрхон учир тийзний болон тээврийн зардал хямд байсан. Сингапур орох нэг талын тийз 100$ хавьцаа юмуу даа. Зөвхөн аялах биш англи хэл сурангаа аялна гэдэг нь их таалагдсан. Сургууль дээрээ өдөрт Филиппин багштай 8 цагийн англи хэлний хичээл үзсэн, сургуулиас өдрийн 3 хоолтой, хичээлээ тараад найзуудтайгаа гитар тоглож дуулж сууна, усанд сэлнэ, далайн эрэг рүү 15 минут алхаад л оччихно гээд цагийг маш үр дүнтэй өнгөрүүлж олон гоё найз, дүү нартай болсон. Эхнэртэйгээ нэг сургуулийн ижилхэн оюутан болж хамт ширээний ард суралцаж, гоё дурсамж бүтээлээ. Баярлалаа