CIA-Cebu International Academy англи хэлний сургууль нь Филиппин улсдаа томоохон тооцогддог сургуулиудын нэг бөгөөд 2003 он анх үүсгэсэн байгуулагдсан арвин туршлагатай сургууль юм. Мөн олон улсын боловсролын стандартыг дэлхийн жишигт нийцүүлэн амжилттай үйл ажиллагаа амжилттай үргэлжлүүлэн олон улсын тэр дундаа Монгол, Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Тайван, Орос гэх мэт Дундад азийн орнуудаас болон Европоос оюутнууд ихээр элсэн суралцаж байна. CIA англи хэлний сургууль нь IELTS англи хэлний шалгалт, Кембриджийн итгэмжлэгдсэн албан ёсны шалгалтын төв юм.
2022 онд CIA-Cebu international academy нь далайн эргийн ресорт хэлбэрийн шинэ кампус ашиглалтанд оруулж, олон улсын оюутнууд элсэн суралцаж, амьдрах, хөгжих боломжтой орчин бүрдүүлэн ажиллаж байна. Мактан кампус цогцолбор нь дотроо хичээлийн байр, дотуур байр, усан бассейн, фитнесс төв, кофе шоп, караоке өрөө, биллиард, теннис, синема өрөө, хоолны танхим, номын сан зэрэг бүх үйлчилгээг багтаасан томоохон хэмжээний цогцолбор сургууль юм.
Ерөнхий англи хэл, IELTS/TOEIC, Бизнесийн англи хэл, Хүүхэд, Гэр бүлийн хөтөлбөрүүдтэй. Хичээлүүд нь ганцаарчилсан болон групп хэлбэрээр ордог. Өдөрт 8-10 цагийн хичээлтэй. Сургалтын төлбөрт дотуур байрны төлбөр, өдрийн 3 хоол, хичээл бүгд багтсан байдаг.
Хичээлүүд 4 цаг ганцаарчилсан, 4 цаг групп хэлбэрээр нийт 8 цагийн хичээл орно. Очсон эхний өдөр түвшин тогтоох шалгалт авч яг оюутны түвшинд тааруулан сургалтын хөтөлбөр, хичээлийн хуваарь гаргаж өгнө. Явцын дунд шалгалт аван хэр ахицтайг тодорхойлж, төгсөхөд төгсөлтийн шалгалт аван албан ёсны сертификадтай төгсдөг.

Хичээл ажлын өдрүүдэд буюу 1-5 дах өдрүүдэд орох бөгөөд амралтын 2 өдөр амарна. Амарч байхдаа Филиппин улсын үзэсгэлэнт далайн эргээр аялан, тус улсын соёлтой танилцах боломжтой

© 2026 он. Unlock Mind. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency