Филиппин улс нь англи хэлээр ярьдаг азийн хамгийн том улсуудын нэг бөгөөд нийт хүн амын 90 гаруй хувь нь англи хэлээр ярьж чаддаг. Бусад улсад англи хэл суралцахаар хамаагүй хямд зардлаар, ганцаарчилсан багштай хичээлийг үзэх боломжтой. Англи хэлний сургуулиуд нь байр, хоол, хичээл гээд цогц хөтөлбөр хамтад нь санал болгодог давуу талтай.

Насны хязгаар байхгүй. 6 настнаас 60 настай хүн сурч болох сургалтын хөтөлбөрүүдийг санал болгодог. Англи хэлний түвшин мөн хамаарахгүй. Ганцаарчилсан сургалттай учир очсон эхний өдөр түвшин тогтоох шалгалт авч, шалгалтын дүнгээр яг танд зориулсан хичээлийн хөтөлбөр гаргаж өгнө.

Монгол хүмүүс Филиппин улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд 30-с дээш хоногоор суралцах бол суралцаж буй сургууль нь визийг нь сунгаж өгдөг. Та визний хураамжаа сургуульдаа төлөхөд болно.

Боломжгүй. Өдөрт 8-10 цагийн англи хэлний хичээл үзнэ. Та зөвхөн англи хэл сурахдаа л бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Филиппин улс нь 100 сая гаруй хүн амтай буурай орон

Филиппин улс нь халуун орны чийглэг уур амьсгалтай. Борооны улирал, хуурай улирал гэсэн 2 улиралтай. Борооны улирал 05-11 сар хүртэл үргэлжилнэ. Хуурай улирал 11-05 сар хүртэл байна. Дунджаар өдөртөө 30-34 градус орчим халуун байдаг.

Филиппин улсын мөнгөн тэмдэгт нь Песо бөгөөд 1$=54 пэсотой тэнцдэг. 1 пэсо- 60 орчим төгрөгтэй тэнцэнэ. Өртөг ерөнхийдөө Монгол улсын бараа бүтээгдэхүүнтэй ижилхэн үнэтэй байдаг. Монголоос явахдаа та америк $ авч явах шаардлагатай.  Олон улсад гүйлгээ хийлгэх боломжтой банкны карттай явж болно. Автобус, таксинд суух зарим худалдан авалтад бэлэн мөнгө шаардлагатай байдаг.

Одоогоор Монголоос Филиппин улс руу шууд нислэг байхгүй бөгөөд Солонгос улс болон Хонгконгоор дамжин нисэж байна. Нислэгийн тийз явах хугацааг, тухайн өдрийн тийзний борлуулалтаас хамааран үнэ өөр өөр байдаг. 2 талын тийз дунджаар 2,8-5 сая төгрөгийн хооронд байдаг. Та эрт төлөвлөгөөгөө гарган, эрт тийзээ захиалах тусам хямд авах боломжтой. Тийзний үнээс хамааран гоё суудал, муухай суудал гэж байхгүй бөгөөд зөвхөн бизнес ангиллын тасалбарууд өөр тусгай суудалд суудаг.

Мэдээж, Та 1-5 өдрүүдэд хичээлээ сайн хийгээд, амралтын 2 өдөр үзэсгэлэнт далайн эрэг, себү хотын хамгийн гоё газрууд, манила хот, ойрхон Сингапур, Малайз зэрэг улсуудаар аялаад ирэх боломжтой.

Гадаад паспорт байхад л суралцах боломжтой. Гадаад паспортын хугацаа багадаа 6 сараас дээш байх шаардлагатай. Ковид 19 эсрэг вакцин хийлгэсэн бичиг англи хэлээр авна. Өөр бусад сургуультай холбоотой бичиг баримтуудыг манай төвөөс танд бэлдээд өгөх болно. Өө тийн Гадаад аялагчдын эрүүл мэндийн даатгал заавал хийлгэсэн байх шаардлагатай шүү.

Гэр бүлээрээ суралцах боломжтой. Та эхнэр, нөхөрийн хамт эсвэл хүүхэдтэйгээ хамт суралцах боломжтой бөгөөд сургуулиуд Family хөтөлбөрийг санал болгодог. Та мэргэжлийн зөвлөх агенттэй холбогдон аль сургууль энэ хөтөлбөрийг  санал болгодог сургалтын төлбөр хэд вэ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг асуугаарай.

Unlock mind боловсролын төв – 7212-4445, 9102-4445  Манайх ЧД 1-р хороо УИД зүүн талд Гандирс центр 4-402 тоотод байрладаг. Цагийн хуваарь Даваа- Баасан 09.00-18.00 цаг, Амралтын өдөр болон ажлын бус цагаар ирэх бол утсаар цаг аван ирж уулзах боломжтой. Мөн манай Unlock Mind пэйж хуудсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Орон нутгаас болон ажилтай ирж уулзах завгүй хүмүүс онлайнаар холбогдон бүртгэлээ хийлгэх боломжтой. Email: unlockmind.edu@gmail.com , Whatsupp/Viber: +97691024445

© 2024 он. Unlock Mind. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency