Хэлний мэдлэгээр гангардаг болсон өнөө үед бүх насныхны суралцах үндсэн хэрэгцээний нэг нь англи хэл сурах болоод байна. Тэгвэл хэл сурахад зарцуулах хугацаа, санхүүгээ үр ашигтай өнгөрүүлэхийн тулд хаана, хэзээ сурахуу гэдгээс эхлэх нь зүйтэй.
Утаа униартай Улаанбаатараасаа өвөл зундаа хэсэгхэн очиж цээж дүүрэн агаарлаж, амрахыг хүсдэг болж халуун орныг зорих нь ихэсчээ. Аялна гээд шахуу хөтөлбөрөөр өндөр зардлаар 7 хоног “шоу” даад ирэх нь бий. Харин сүүлийн үеийн ухаалаг залуус аялангаа сурдаг болсон байна.
Орчин үеийн залуус хэл сурангаа хөгждөг болжээ. Тэгвэл та яг адилхан зардлаар бүүр магадгүй арай хямд зардлаар газар орон үзэнгээ англи хэл сурахыг сонгож, мэлмийндээ болон оюундаа хөрөнгө оруулалт хийгээд үзэхийг зөвлөе.

Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ зориулж яагаад Филиппинд англи хэл сурах хэрэгтэй талаар зөвлөгөө өгөхөөр шийдлээ.

Өндөр өртөгтэй Англи, Австрали, Америк зэрэг оронд очиж англи хэл сурахад Филиппинд англи хэл суралцахаас 2-3 дахин их зардал мөнгө хэрэгтэй. Учир нь тухайн хүмүүс хэл сурахад төвлөрөхөөс илүүтэйгээр байр, хоолныхоо мөнгийг хэрхэн олох вэ? гэсэн асуудал урган гардаг болохоор суралцах хугацаандаа байнга ажиллах хэрэгтэй болдог. Ингэхээр аль заваараа хичээлээ хийж хэлээ сурах вэ? Тодорхой хэмжээний дүрмийн мэдлэггүй бол хар ярианаас цааш хэтрэхгүй. Цаашлаад хэл сурах гэж ирсэн зорилго нь амьдарлын шаардлагаар мөнгө болж өөрчлөгддөг.

Харин Филиппин улс амжиргааны өртөг манайхтай ижилхэн учир та хямд зардлаар ганцаарчилсан багштай олон цагийн хичээлийг авах боломжтой. Тиймээс энэ зуны амралтыг хамгийн үр дүнтэй өнгөрүүлэнгээ хэлний түвшингээ сайжруулах сонголт манайд байна.

Монголд англи хэлний сургалтын төвд сурч цаг алдаж байхаар Филиппинд сурахын учир?

Нийгэм биднээс АНГЛИ хэлтэй байхыг алхам тутамд шаардаж байна. Ажлын зав, хичээлийнхээ хажуугаар бид сургалтын төвөөс сургалтын төв дамжин сараас жил, жилээс хэдэн арван жилийн хугацааг хэл сурахад зарцуулдаг боловч хүссэн үр дүндээ маш цөөн хүн л хүрсэн байдаг. Яагаад гэвэл Монголд байхдаа бүрэн төвлөрч чаддагүй. Англиар ярих орчин байхгүйгээс сурсан зүйлээ тухайн үедээ ягштал цээжиллээ ч хэрэглэхгүй удахаар аяндаа мартаж орхидог. Тэгээд нэг л мэддэг ч мэддэггүй юм шиг, мэддэггүй ч мэддэг юм шиг статус дээр очдог.

Харин Филиппинд та сурсан зүйлээ өдөр бүр амьдрал дээрээ хэрэглэж ярих шаардлагатай болно. Учир нь ганцаарчилсан ангид та багштайгаа заавал англиар ярих шаардлагатай. Хэн ч таны ярьсны болон багшийн тань ярьсныг орчуулж өгөхгүй учир хичээхээс өөр аргагүй сонирхолтой өдрүүд байх болно.

Филиппин улсын англи хэлний сургуулиуд бүх насны хүмүүст, бүх түвшний сургалтыг санал болгодог. Та манай төвтэй  холбогдон сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Утас: 7212-4445, 9102-4445

 

Ухаалаг таны сонголт ЭНГИЙН АМРАЛТ УУ! ҮР, ДҮНТЭЙ АМРАЛТ УУ!

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хямдралтай сургалтын мэдээлэл авах бол мэдээллээ илгээгээрэй

© 2024 он. Unlock Mind. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency