Филиппинд улсад англи хэл сурахаар сонирхож байгаа хүмүүсээс маань сургуулийн хоолны талаар асуултууд түгээмэл ирдэг учраас энэ удаа Филиппин улсын хоол соёл болоод сургуулиудын хоолны талаар танилцуулий.
 
Зүүний болон барууны буюу Испани, АНУ-ын аж ахуй Филиппин улсын соёлд маш ихээр нөлөөлсөн. Барууны орны хөгжлийн нөлөөнд Филиппин улсад сүлжээ түргэн хоолны газрууд, сүлжээ кофе шоп, алдартай ресторанууд их байдаг. Ард иргэд нь ихэвчлэн гахайн махаар хүндэтгэлийн хоол болон тахианы махаар бүх төрлийн амттай хоолнууд хийдэг. Хоолны хачир нь голчлон цагаан будаа байдаг бөгөөд халуун орны амтат нарийн ногоон хачиртай. Халуун дулаан, далайн эргийн орны онцлог нь Sea food. Энүүгээрээ ч та далайн хоолны соёлтой танилцаж амталж туршиж үзэх зүйтэй.
Филиппин улсын англи хэлний сургуулиудын хоолны хувьд олон орны оюутнууд ирж суралцдаг учраас ихэвчлэн ази маягийн олон төрлийн амтат буфет хоолоор үйлчилдэг. Энэ дунд далайн амтат хоол ч багтана. Мөн 7 хоног бүрийн тогтсон өдөр оюутнуудынхаа тусламжтайгаар үндэстэн болгоны хоолоо танилцуулах өдөрлөг зохион байгуулж орон орны хоолны соёлтой давхар танилцуулдаг. Зарим сургуулийн хувьд өрөөндөө гал тогоо шийдэж өгсөн байдаг учраас та хүссэн хоол өөрөө хийж идэх боломжтой юм. Филиппин улсын англи хэлний сургуулиуд нь оюутны тав тух, аюулгүй байдлыг 1-т тавин ажилладаг учраас та хичээл сурлагадаа анхаарлаа хандуулан, суралцах бүхийл таатай орчинг бүрдүүлсэн байдаг.
   

Хямдралтай сургалтын мэдээлэл авах бол мэдээллээ илгээгээрэй

© 2025 он. Unlock Mind. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency