Монгол оронд минь өвлийн улирал айсуй.  Улаанбаатар хотод өвөл дагаад утаа ихсэж байна. Хүүхдүүдээ утаанаас хол хэсэг байлгах гэсэн аав ээжүүд Филиппин улс руу гэр бүлээрээ очингоо англи хэлний сургалтанд хамрагдаад ирэх боломж юу байна гэж сүүлийн үед их холбогдож байна. Та бүхэнд Филиппин улсын англи хэлний сургуулиудын гэр бүлийн хөтөлбөрийн мэдээлэл, төлбөрийн мэдээллийг багцлан танилцуулж байна.

 

HLA-HAPPY LEARNING ACADEMY

 

HLA англи хэлний академи нь Филиппин улсын Себү арал дээр байрладаг, далайн эргээс 20 минутын зайтай кампус сургууль юм. Тус сургууль нь ерөнхий англи хэл, айлтс, тофел, бизнесийн англи хэл, хүүхдийн англи хэл, гэр бүлийн англи хэл, мэргэжлийн англи хэл нь дотроо анагаах ухааны англи хэл, нисэхийн англи хэл, техникийн англи хэл гээд олон хөтөлбөр явуулдаг шилдэг сургуулиудын нэг юм.

Тус сургуулийн гэр бүлд зориулсан англи хэлний хөтөлбөр нь эхнэр нөхөр, эсвэл хүүхдүүдтэйгээ хамт суралцах хүмүүст зориулсан бөгөөд 4-с дээш насны хүүхэдтэйгээ хамт суралцах тохиолдолд сургуулийн дотуур байранд байрлах боломжтой юм.

Хэрвээ 4с доош насны хүүхэдтэй бол сургуультай ойрхон амралтын газар, зочид буудалд байрлаад хүүхдээ ээлжилж хараад сургуульдаа очиж хичээлээ аваад явах боломжтой.

Сургалтын төлбөр /4weeks буюу 1 сар суралцахад/

  • Бүртгэлийн хураамж 100$
  • Хичээлийн төлбөр 950$ / Өдрийн 8 цагийн англи хэлний хичээл, 4 цаг ганцаарчилсан, 4 цаг групп хичээл үзнэ/
  • Дотуур байр: 6 ортой өрөө- 650$,  4 ортой өрөө- 700$, 4 ортой delux гэр бүлийн өрөө 900$, 3 ортой өрөө 800$, 2 ортой өрөө- 950$, 1 ортой өрөө- 1100$,

Жишээ нь та гэр бүлээрээ хүүхэдтэйгээ 3-уулаа суралцах бол танай гэр бүлийн төлбөр:  1850$х3= 5550$ болно.  Уг төлбөрт: Дотуур байр, Өдрийн 3 хоол, өдрийн 8 цагийн англи хэлний хичээл багтсан болно.

Сургалтын төлбөрт багтаагүй зүйлс:

  • 2 талын онгоцны тийз 2-3 сая төгрөг
  • Гадаад аяллын даатгал
  • Local payment буюу орон нутгийн зардал: Энэ төлбөр нь Филиппин улсын бүх сургуулиуд авдаг төлбөр бөгөөд Гадаад оюутны хураамж, ном сурах бичиг, цэвэр ус цахилгааны төлбөр, дотуур байрны барьцаа төлбөр, өрөө цэвэрлэгээ, хувцас угаалга. Энэ төлбөр 1 хүний 300-400$ орчим болох бөгөөд сургууль дээрээ бэлэнээр тушаадаг төлбөр юм.

 

 

 

GLC- GLOBAL LANGUAGE CEBU

GLC англи хэлний сургууль нь 2011 онд байгуулагдсан 600 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай Филиппин улсын том сургуулиудын нэг юм. Бага насны хүүхдүүдээс ахмад настан хүртэл бүх насны хүмүүс суралцах боломжтой.

GLC сургуулийн Гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан англи хэлний хөтөлбөр нь гэр бүлд ээлтэй хуваалцах багц хөтөлбөр байдаг. Энэхүү хөтөлбөр нь гэр бүлийн багц 2,3,4 багтсан ганцаарчилсан хичээлүүдийг гэр бүл эцэг эх хүүхдүүд хоорондоо хуваалцах боломжтой сургалт юм.

Гэр бүлийн гишүүдийн насны ангилалаар хичээлүүд нь өөр өөр байдаг. Үүнд:

  • 15-с дээш насныхан Power speaking english
  • 14-c доош насныхан Junior Power speaking english (зөвхөн ганцаарчилсан)
  • 11-с доош 5 хүртэлх насныхан Kids English (зөвхөн ганцаарчилсан)

Сургалтын төлбөр /4weeks буюу 1 сар суралцахад/

  • Бүртгэлийн хураамж 120$
  • Хичээлийн төлбөр
  • (Гэр бүл багц 2) Нэг гэр бүлийн 2 гишүүн хамт суралцах бол. 1520$ (Багц цаг 8 цаг ганцаарчилсан, групп хичээл +2)
  • (Гэр бүл багц 3): Нэг гэр бүлийн 3 гишүүн хамт суралцахаар бол энэ багц хөтөлбөр тохиромжтой. 2200$  (Багц 12 цаг ганцаарчилсан, групп+2)
  • (Гэр бүл багц 4) Нэг гэр бүлийн 4 гишүүн хамт суралцахад тохиромжтой. 2880$ ( Багц 16 цагийн хичээл, групп хичээл +2)
  • Дотуур байр: 3 ортой өрөө 800$, 2 ортой өрөө- 1000$, 1 ортой өрөө- 1400$,
  • Зочид буудал: 2 ортой өрөө- 1600$, 1 ортой өрөө- 2200$

Жишээ нь та гэр бүлээрээ хүүхэдтэйгээ 3-уулаа суралцах бол танай гэр бүлийн төлбөр:  (120×3)+2200$+ (800×3)= 4960$ болно. Энэ төлбөрт  дотуур байр, өдрийн 3 хоол, гишүүн тус бүр 4 цаг ганцаарчилсан, 2 цаг групп хичээл багтсан үнэ болно.

Сургалтын төлбөрт багтаагүй зүйлс:

  • 2 талын онгоцны тийз 2-3 сая төгрөг
  • Гадаад аяллын даатгал
  • Local payment буюу орон нутгийн зардал: Энэ төлбөр нь Филиппин улсын бүх сургуулиуд авдаг төлбөр бөгөөд Гадаад оюутны хураамж, ном сурах бичиг, цэвэр ус цахилгааны төлбөр, дотуур байрны барьцаа төлбөр, өрөө цэвэрлэгээ, хувцас угаалга. Энэ төлбөр 1 хүний 300-400$ орчим болох бөгөөд сургууль дээрээ бэлэнээр тушаадаг төлбөр юм.

 

CIA-CEBU INTERNATIONAL ACADEMY

CIA Англи хэлний сургууль нь Филиппин улсдаа томоохон тооцогддог сургуулиудын нэг бөгөөд 2003 он анх үүсгэсэн байгуулагдсан арвин туршлагатай сургууль юм. Мөн олон улсын боловсролын стандартыг дэлхийн жишигт нийцүүлэн амжилттай үйл ажиллагаа амжилттай үргэлжлүүлэн олон улсын тэр дундаа Монгол, Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Тайван, Орос гэх мэт Дундад азийн орнуудаас болон Европоос оюутнууд ихээр элсэн суралцдаг. Мөн 2022 онд Сэбу интернэйшнл акамеди нь далайн эргийн шинэ кампус ашиглалтанд оруулсан.

CIA сургуулийн гэр бүлийн хөтөлбөр нь Эцэг эх, асран хамгаалагч нь 4 ганцаарчилсан, Junior english 15 хүртэлх насны хүүхэд 6 цагийн ганцаарчилсан болон 2 цагийн групп, 1 цагийн спорт хичээл авах боломжтой. Бага насны буюу 5 хүртэлх насны хүүхэд Эцэг эхтэйгээ хичээлд цуг сууж болно. Мөн хүүхэд асрагчаар харуулах буюу хүүхэд асрагч хөлслөх боломжтой байдаг.

Сургалтын төлбөр /4weeks буюу 1 сар суралцахад/

  • Бүртгэлийн хураамж 100$
  • Хичээлийн төлбөр 1300$ / Өдрийн 11 цагийн англи хэлний хичээл, Үүний 10 цаг нь ганцаарчилсан, 2 цаг групп, 1 цаг спорт хичээл үзнэ/
  • Дотуур байр: 4 ортой өрөө 750$, 3 ортой өрөө 800$, 2 ортой өрөө- 900$, 1 ортой өрөө- 1500$

Жишээ нь та гэр бүлээрээ хүүхэдтэйгээ 3-уулаа суралцах бол танай гэр бүлийн төлбөр:  2200$x3= 6600$ болно.  Уг төлбөрт: Дотуур байр 3 ортой өрөө, Өдрийн 3 хоол, өдрийн 13 цагийн англи хэлний хичээл багтсан болно.

Сургалтын төлбөрт багтаагүй зүйлс:

  • 2 талын онгоцны тийз 2-3 сая төгрөг
  • Гадаад аяллын даатгал
  • Local payment буюу орон нутгийн зардал: Энэ төлбөр нь Филиппин улсын бүх сургуулиуд авдаг төлбөр бөгөөд Гадаад оюутны хураамж, ном сурах бичиг, цэвэр ус цахилгааны төлбөр, дотуур байрны барьцаа төлбөр, өрөө цэвэрлэгээ, хувцас угаалга. Энэ төлбөр 1 хүний 300-400$ орчим болох бөгөөд сургууль дээрээ бэлэнээр тушаадаг төлбөр юм.

 

 

Хичээл ажлын өдрүүдэд буюу 1-5 өдөр ороод амралтын өдрүүдэд амарна. 2 хоног амрахдаа Филиппин улсын түүхэн дурсгалт газрууд, үзэсгэлэнт далайн эргээр аялж зугаалах боломжтой.

Гэр бүлээрээ Филиппин улсад англи хэл сурангаа аялцгаая!

СУРГУУЛИУД УЛИРЛААС ШАЛТГААЛСАН ХЯМДРАЛ, УРАМШУУЛАЛ БАЙНГА ЗАРЛАДАГ. ХЯМДРАЛ УРАМШУУЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ЦАГ АЛДАЛГҮЙ АВАХЫГ ХҮСВЭЛ МАНАЙ ПЭЙЖ ХУУДСЫГ ДАГААРАЙ.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай төвийн 7212-4445, 9102-4445 утсуудаар холбогдох болон Unlock mind- суръя, аялъя, хөгжье фэйсбүүк пэйж хуудасны чат хэсэг рүү холбогдоорой.

 

Unlock mind боловсролын төв

Утас: 7212-4445, 9102-4445

Хаяг. УИД зүүн талд Гандирс 402 тоот

Хямдралтай сургалтын мэдээлэл авах бол мэдээллээ илгээгээрэй

© 2024 он. Unlock Mind. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency