Филиппин улсын үзэсгэлэнт Себү арал дээр байрлах CELLA англи хэлний академийн өвлийн хүүхдийн хөтөлбөрийн элсэлт явагдаж байна. CELLA англи хэлний академи нь 2006 онд үүсгэн байгуулагдан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон шилдэг сургуулиудын нэг юм. Тус сургууль нь Себү хотын төвд байрлалтай бөгөөд uni болон premium гэсэн 2 кампус сургуультай. Манай хүүхдийн хөтөлбөр тус сургуулийн premium кампуст явагдах бөгөөд зочид буудал хэлбэрийн зохион байгуулалттай, тав тухтай, Себү хотын харуул хамгаалалт сайтай хамгийн аюулгүй элит бүсэд байрладаг.

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ:
- Ерөнхий англи хэл болон IELTS шалгалтанд бэлтгэх хөтөлбөрүүдээс сонгох боломжтой
- Өдөрт 10 цагийн хичээл үзнэ.Филиппин ганцаарчилсан багштай хичээл 4 цаг, групп хичээл 4 цаг, Америк багштай ярианы хичээл, спорт хичээл
- Өглөө, өдөр, оройн 3 хоолтой, хүүхдэд зориулсан амт чанартай шим тэжээлтэй буфет маягийн хоолоор үйлчилнэ,
- Бямба гараг бүр аялалтай, Далайн аялал, усан онгоцоор аялах, Хамгийн том усан паркаар зочилж төрөл бүрийн далайн амьтадтай танилцах, Африкийн Сафари мэт бүтэн нэг уулыг тойрсон амьтны хүрээлэнгээр аялна
- Худалдааны төвүүдээр 1-2 удаа шоппинг хийнэ. Брэнд дэлгүүрүүд боломжийн үнэтэй байдаг. Жишээ нь: Адидас, Найки, Юникло, H&M г.м
- Түвшин хамаарахгүй, ганцаарчилсан хичээл түлхүү ордог учир яг хүүхдэд тохирсон хичээлийн хөтөлбөрөөр орж, ном сурах бичгийг сургуулиас хангана.
- Дотуур байранд 4-үүлээ нэг өрөөнд байрлана. Үеийнхээ хүүхдүүдтэй, эрэгтэй эмэгтэй тус, тусдаа байрлана.
- Тав тухтай цэлгэр, зочид буудлын өрөө мэт дотуур байр өрөөндөө 00, душ, хүүхэд бүр хичээлийн ширээ, ор,
- 24 цагийн харуул хамгаалалт, хяналтын камертай
- Сургууль өөрийн эмч, сувилагчтай
- Туршлагатай Монгол багш хариуцаж явна. Хүүхдүүдтэйгээ хамт байж чиглүүлж зөвлөнө.
- Багш эцэг эхэд байнга мэдээлэл өгнө
- Сурагчдын гар утсыг хураах бөгөөд зөвхөн амралтын өдрүүдэд өгнө.


СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ
- Филиппин улсын Себү хотын хамгийн аюулгүй элит хэсэгт байрладаг
- Үйл ажиллагаа явуулаад 20 жил болж байна
- Америк, Филиппин багш нар хичээлийг удирдан явуулна
- Хичээлийн байр, дотуур байр, хоолны танхим, усан бассейн, биллиард, теннис тоглох, иога, зумба хичээл бүгд кампус дотроо байрлалтай
- Харуул хамгаалалт 24 цагаар, 24 цагийн хяналтын камертай
- Хувцас угаалга, өрөө цэвэрлэгээ
- Сургууль дотроо мини март, кофе шоптой худалдан авалт хийх боломжтой
- Багш нар нь бүгд хүүхэдтэй харилцах ур чадвартай, мэргэжлийн зэрэгтэй англи хэлний багш нар хичээл заадаг
- Номын сан, бие даан хичээлээ хийх танхимтай
- Дотуур байр нь тав тухтай өрөө бүр дотроо ариун цэврийн өрөөтэй, халуун хүйтэн ус, агааржуулагч, хувцасны цоожтой шүүгээ, хичээлийн ширээ, сандал
- Монгол менежер ажиллаж оюутан сурагчдад байнга чиглүүлж, зөвлөмж өгдөг



СУРГАЛТЫН ХУГАЦАА
- 2025.01.28-01.24 /4 долоо хоног буюу 1 сар/
СУРГАЛТЫН ТӨЛБӨР
- Үндсэн төлбөр 2800$ бөгөөд 11 сардаа амжиж бүртгүүлбэл 2599$+ тийз
- Онгоцны тийз хугацаанаас хамааран 3-5 сая төгрөг байдаг тул эрт бүртгүүлэх тусам тийзээ хямд авах боломжтой
УРАМШУУЛАЛ
- Нэг айлын 2 хүүхэд, найзууд хамтдаа суралцвал -300$
- Манай төвөөр дахин үйлчлүүлбэл -300$
СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ БАГТСАН ЗҮЙЛС:
- Өдөрт 10 цагийн англи хэлний хичээл / ганцаарчилсан, групп, Америк багштай ярианы хичээл, спорт хичээл, илтгэх хичээл/
- Амралтын өдөр бүрийн аялал
- Өглөө, өдөр, оройн 3 удаагийн хоол+ зууш
- Дотуур байр
- Ном, сурах бичиг
- Цэвэр ус, цахилгааны төлбөр
- Логотой сургуулийн подволк
- Өрөө цэвэрлэгээ, хувцас угаалга
- Онгоцноос тосох, үдэх
- Гадаад аяллын даатгал
- Хариуцсан Монгол багш
СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ БАГТААГҮЙ ЗҮЙЛС
- Онгоцны тийз
- WEG хураамж 75$ /15-аас доош насны хүүхдүүд Филиппин улсын хилээр нэвтрэхдээ имигрэйшнд хураалгадаг хураамж/
- Карманы мөнгө



ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТ
- Гадаад паспорт, хугацаа 6 сараас дээш байх
- Нислэгийн тийз 2 тал
- Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэх эхийн цахим үнэмлэхний хуулбар англи хэлээр /и-монголиа-аас авах/
- Итгэмжлэл /эцэг эхийн аль нэг нь хариуцаж явах багш дээр манайхаас заасан нотариат дээр хүүхдийн төрсний гэрчилгээ, цахим үнэмлэхийг авч очиж итгэмжлэл хийлгэнэ/
- 15-аас доош насны хүүхдүүд Филиппин улс руу нэвтрэхдээ имигрэйшн дээр хураалгах 75$ бэлэн авч явах /15аас дээш насны хүүхэд төлөхгүй/
БҮРТГҮҮЛЭХ:
Гадаад паспортын зургийг манай боловсролын төвийн
- Unlock mind фб пэйж хуудасны чат хэсэг рүү,
- unlockmind.edu@gmail.com и-мэйл хаяг руу
- Viber/whatsApp- 91024445 явуулах эсвэл өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж бүртгүүлэх боломжтой

