CIA-Cebu International Academy англи хэлний сургууль нь Филиппин улсдаа томоохон тооцогддог сургуулиудын нэг бөгөөд 2003 он анх үүсгэсэн байгуулагдсан арвин туршлагатай сургууль юм. Мөн олон улсын боловсролын стандартыг дэлхийн жишигт нийцүүлэн амжилттай үйл ажиллагаа амжилттай үргэлжлүүлэн олон улсын тэр дундаа Монгол, Хятад, Солонгос, Япон, Вьетнам, Тайван, Орос гэх мэт Дундад азийн орнуудаас болон Европоос оюутнууд ихээр элсэн суралцаж байна. CIA англи хэлний сургууль нь IELTS, OET/Occupation English Test/мэргэжлийн англи хэлний шалгалт, Кембриджийн итгэмжлэгдсэн албан ёсны шалгалтын төв юм.

CIA сургууль нь “Суралцагч төвтэй” арга барилаар суралцагчийн бие даасан байдлыг дэмжих зорилготой. Манай бүх багш нар оюутнуудын хэрэгцээ, сонирхолд нийцсэн, хэлний түвшинд тохирсон интерактив хичээлүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх тал дээр мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг. Эрдмийн зэрэгтэй удирдлага багшийн сургалтын хөтөлбөрт байнгын ажиглалтыг тогтмол явуулж, суралцагчдыг санал хүсэлтийг сургалтын үйлчилгээндээ тусган ажиллахыг хичээдэг.

Мөн 2022 онд Сэбу интернэйшнл акамеди нь далайн эргийн шинэ кампус ашиглалтанд оруулж, олон улсын оюутнууд элсэн суралцаж, амьдрах, хөгжих боломжтой орчин бүрдүүлж ажиллаж байна. Мактан кампус цогцолбортоо гадна бассейн, скай топ дээр жижиг пүүл, ресторан, минимарт, эмчилгээний өрөө, номын сан, караоке, ширээний тоглоомнууд ширээний теннис гэх мэт, сагсан бөмбөгийн талбай болон фитнес жем болон далайн эргийн байгалийн үзэсгэлэнтэй тогтоцтой газар байрладаг.

Дотуур байрны өрөө бүртээ жижиг тагт, хувцасны шүүгээ, аюулгүйн хайрцаг, сагс болон таныг тав тухтай хичээллэх боломжтой бусад зүйлсээр хангагдсан байдаг.

 

 

Ерөнхий англи хэлний хөтөлбөр (ESL Course)

Ерөнхий англи хэлний хөтөлбөр нь дотроо энгийн англи хэл, эрчимжүүлсэн, Гүнзгий эрчимжүүлсэн гэсэн ангиудтай. CIA academy-ийн энэхүү хөтөлбөр нь  Кембриджид итгэмжлэгдсэн хичээлийн хөтөлбөр бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвартай багш нартай.

Cambridge Assessment English Exams (A2 KEY, B1 Preliminary, B2 First, C1 Advanced) буюу Кембриджийн Англи хэлний шалгалтын үнэлгээг дэлхийн 20.000 гаруй их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрдөг. Түвшин тус бүрт шалгалт өгдөг нь оюутнуудын хэлний түвшний ахицийг нарийн хянах боломжтой байдаг. Бид оюутнуудаа дараах шалгалтанд бэлддэг. Ерөнхий англи хэлний сургалт нь Ерөнхий англи хэл, Эрчимжүүлсэн англи хэл , Гүнзгий эрчимжүүлсэн англи хэл гэсэн хөтөлбөртэй.

Ерөнхий англи хэлний сургалт-ESL 

Өдөрт ганцаарчилсан 4 цаг, групп 4 цаг өдөрт нийтдээ 8 цагийн хичээл үзнэ. Мөн бие даан суралцах цагтайгаас гадна нэмэлт шөнийн хичээл авах боломжтой.

Эрчимжүүлсэн анги хэлний сургалт-Intensive ESL

Өдөрт ганцаарчилсан 5 цаг, групп 3 цаг нийтдээ 8 цагийн хичээл үзнэ. Мөн бие даан суралцах цагтайгаас гадна нэмэлт шөнийн хичээл авах боломжтой.

Гүнзгий эрчимжүүлсэн англи хэлний сургалт-Power intensive ESL

Өдөрт ганцаарчилсан 6 цаг, групп 2 цаг нийтдээ 8 цагийн хичээл үзнэ. Мөн бие даан суралцах цагтайгаас гадна нэмэлт шөнийн хичээл авах боломжтой.

TOEIC ХӨТӨЛБӨР (TOEIC Course)

PRE TOEIC-Анхан шат

  • Хамгийн багадаа 1 долоо хоног
  • Өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп хичээлтэй. Шөнийн нэмэлт 2 хичээл авч болно.
  • Элсэхэд нөхцөл шаардахгүй
  • Reguar TOEIC болон Guarantee TOEIC сургалтуудад бэлтгэх сургалт юм.

REGULAR TOEIC

  • Хамгийн багадаа 4 долоо хоног
  • Өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп хичээлтэй. Шөнийн нэмэлт 2 хичээл авч болно.
  • TOEIC 380 эсвэл IELTS 3.0-аас дээш оноотой байх
  • Сургалтын хөтөлбөр нь оюутны хэлний түвшинд тохируулсанөдөр тутмын ажлын байрны нөхцөл байдалд баяжуулсан жинхэнэ тестийн материал дээр суурилдаг.

Guarantee TOEIC

  • Хамгийн багадаа 12 долоо хоног
  • Өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп хичээлтэй. Мөн шөнийн нэмэлт 2 цагийн хичээл авч болно.
  • TOEIC 380 эсвэл IELTS 3.0-аас дээш оноотой байх
  • Сургалтын хөтөлбөр нь оюутны хэлний түвшинд ттохируулсан өдөр тутмын ажлын байрны нөхцөл байдалд баяжуулсан жинхэнэ тестийн материал дээр суурилдаг.

IELTS ХӨТӨЛБӨР (IELTS Course)

International English Language Testing System шалгалт нь Англи хэл харилцааны гол хэрэгсэл болсон улс орнуудад суралцах, ажиллах зорилго бүхий хүмүүсийн англи хэлний чадварыг дүгнэхэд чиглэсэн шалгалт.

  • Оюутнуудын хэрэгцээг хангах эрхэм зорилгын хүрээнд бид IELTS-ийн шалгалтанд бэлтгэх сургалтыг санал болгож байна.
  • Оюутнуудад IELTS-ийн шалгалтанд хариулах арга техник, стратегийг сайтар заахаас гадна хүссэн оноогоо авахад нь туслах болно.
  • CIA academy нь IELTS-ийн сургалтанд хамрагдаж байгаа оюутнуудад шалгалтанд мэдэгдэхүйц ахиц гаргана гэдгийг баталдаг. Бид оюутнуудад зорилтот оноонд нь хүрэхэд туслах IELTS-ийн багш нарыг тусгайлан бэлтгэсэн.
  • CIA academy нь IELTS-ийн хамтран эзэмшигч IDP Education Limited-ээр магадлан итгэмжлэгдсэн тул IELTS-ийн шалгалтыг удирдан явуулдаг. IELTS-ийн албан ёсны шалгалт өгөхийг хүссэн оюутнууд суралцах хугацаандаа CIA-д өргөдөл гаргах боломжтой. Ингэснээр та Австрали, Канад, Шинэ Зеландад суралцахаар зорьж буй оюутнуудад зориулсан сургалтын материал, зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой

Pre IELTS

  • Хамгийн багадаа 1 долоо хоног суралцах
  • Өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп хичээлтэй. Мөн шөнийн нэмэлт 2 хичээл авч болно.
  • Элсэхэд урьдчилсан нөхцөлгүй
  • Regular IELTS болон Guarantee IELTS-д бэлтгэх сургалт

Regular IELTS

  • Хамгийн багадаа 4 долоо хоног суралцах
  • Өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп хичээлтэй. Мөн шөнийн нэмэлт 2 хичээл авч болно.
  • Уг сургалтаар оюутнуудыг IELTS-ийн шалгалтын модульд бэлтгэдэг. Зорилтот оноогүйгээр унших, бичих, ярих, сонсох, дүрэм үгсийн санг судлах боломжтой.
  • IELTS 3.5/ TOEIC 480-аас дээш байх ёстой.

Guarantee IELTS

  • Хамгийн багадаа 12 долоо хоног суралцах
  • Өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп хичээлтэй. Мөн шөнийн нэмэлт 2 хичээл авч болно.
  • Энэхүү цогц сургалтаар оюутнуудыг IELTS-ийн шалгалтанд бэлтгэх болно.
  • Зорилтот оноо авах оюутнууд

Онооны харьцаа

5.5 – IELTS 3.5/ TOEIC 480

6.0 – IELTS 5.0/ TOEIC 680

6.5 – IELTS 6.0/ TOEIC 790

7.0 – IELTS 6.5/ TOEIC 850

Бизнесийн англи хэл хөтөлбөр (Business course)

Тус хөтөлбөрөөр оюутнуудад англи хэлний үндсэн ур чадварыг эзэмшүүлэх замаар бизнесийн мэргэжилтэн болж өсөхөд нь туслах зорилготой.  Хөтөлбөрт хамрагдсанаар англи хэл дээр бизнесийн үйл явцад хэрэглэгддэг үг хэллэг, харилцан яриа, түүнчлэн илтгэл тавих, уулзалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, бичиг баримт боловсруулах, бизнесийн захидал, албан и-мэйл бичих зэрэг үндсэн зарчмуудыг сурдаг.

Хөтөлбөрийн зорилго: Оюутнууд CIA academy-аас бизнесийн нөхцөл байдлын үг хэллэгийг гүнзгий эзэмшиж, бизнесийн бодит ертөнцөд суралцах боломжтой болгодог.

  • Өдөрт 5 цагийн ганцаарчилсан, 3 цагийн групп хичээлтэй. Мөн шөнийн нэмэлт 2 цагийн хичээл авч болно.
  • Beginner- IELTS 3.5/ TOEIC 380 дээш оноотой байх
  • Intermediate- IELTS 5.0/ TOEIC 580 дээш оноотой байх.

Working holiday хөтөлбөр 

Энэ хөтөлбөр нь эрдэм шинжилгээний болон мэргэжлийн зорилгоор Австрали болон Канад улсад WHP виза авах хүсэлтэй оюутнуудыг бэлтгэх зорилготой юм. Бүх түвшний оюутнууд тус хөтөлбөрт хамрагдах боломжтой. Өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп хичээлтэй.

Австрали аялга, тэнд амьдрах арга барилтай танилцаж мөн харилцан ярианы ур чадвар эзэмших болно.

Сургалтын хөтөлбөрийн өдрийн хуваарь болон үзэх хичээлийн танилцуулга.

.

Гэр бүлийн болон жуниор хөтөлбөр (Family & Junior course)

CIA English Junior Camp нь амралтын үеэр Филиппиний Себу хотод зохион байгуулагддаг дэлхийн зуслан бөгөөд англи хэлийг орчинд нь богино хугацаанд суралцах мөн бусад хүүхдүүдэд бусад орны соёлыг сурах боломжийг олгодог.

Сургалтын хөтөлбөрийн өдрийн хуваарь болон үзэх хичээлийн танилцуулга.

© 2024 он. Unlock Mind. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency