PHILINTER ACADEMY

Philinter англи хэлний академи нь 2003 онд үүсгэн байгуулагдсан хамгийн анхны англи хэлний сургуулиудын нэг юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд байрлал нь Мактан олон улсын нисэх онгоцны буудалтай ойрхон байрладаг.  Оюутнууд байрлах тав тухтай дотуур байр, хичээлийн байр, том усан сан, фитнес төв, кофе шоп гээд бүгд сургууль дотроо байрлалтай. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн шийдэл бүхий, цэвэрхэн анги танхимуудтай. Багш нар нь бүгд мэргэжлийн зэрэгтэй, заах ур чадвартай. Хамгийн анх үүсгэн байгуулагдсан сургуулиудын нэг учир арвин туршлага түүхтэй сургууль юм.

 

 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

INTENSIVE POWER SPEAKING

Ярианы ур чадвараа дээшлүүлэх зорилготой хүмүүст тохирсон хөтөлбөр үр дүнтэй хөтөлбөр юм. 1:1 ганцаарчилсан багштай хичээл 5 цаг, групп хичээл 3 цаг нийт өдөрт 8 цагийн хичээл үзнэ. Нийт хичээлийн 60% нь ярианы хичээл үлдсэн 40% нь дүрэм сонсох унших хичээлүүд орно.

 

INTENSIVE ESL

Түргэвлчилсэн ерөнхий англи хэлний мэдлэг сайжруулах хөтөлбөр. Англи хэлнийг богино хугацаанд бүх ур чадвараа зэрэг хөгжүүлэхэд анхаарч буй оюутнуудад тохиромжтой. 16-с дээш насны хүмүүс суралцах боломжтой. Ганцаарчилсан хичээл 5 цаг, групп хичээл 2 цаг, оройн хичээл 2 цаг нийт 9 цагийн хичээл үзнэ.

 

IELTS INTENSIVE

Philinter англи хэлний сургууль нь Британи улсын IELTS шалгалтын гэрчилгээтэй албан ёсны шалгалт авах эрхтэй сургууль юм. IELTS шалгалтанд бэлтгэх эрчимжүүлсэн болон оноо амалсан хөтөлбөрүүдтэй.  Уг хөтөлбөр нь 8 долоо хоногт IELTS нийт оноог 1.0-2.0 дээшлүүлнэ. IELTS 3.0 буюу түүнтэй дүүцэхүйц англи хэлний түвшинтэй хүн энэ хөтөлбөрийг сонгоход тохиромжтой. Ганцаарчилсан хичээл 4 цаг, групп хичээл 4 цаг, оройн анги мок тест 2 цаг өдөрт 10 цагийн хичээл үзнэ.

 

IELTS GUARANTEE

IELTS шалгалтаа өгөөд оноогоо аваад ирэх зорилготой оюутнуудад тохиромжтой хөтөлбөр. Багадаа 8-12 долоо хоног суралцаад 8 эсвэл 10 дахь долоо хоног дээрээ шалгалтаа өгнө.  Оноо амалсан баталгаат хөтөлбөр учир сургуулийн дүрэм журмыг сайн баримталж хичээлүүдээ цаг тухайд нь хийж гүйцэтгэх ёстой.

  • IELTS 5.5 баталгаат оноонд зорьж байвал таны одоогийн оноо IELTS 4.0 буюу түүнтэй дүүцэхүйц байх
  • IELTS 6.5 баталгаат оноонд зорьж байвал таны одоогийн оноо IELTS 5.5 буюу түүнтэй дүүцэхүйц байх
  • IELTS 7.0 баталгаат оноонд зорьж байвал таны одоогийн оноо IELTS 6.5 буюу түүнтэй дүүцэхүйц байх

Ганцаарчилсан хичээл 4 цаг, групп 4 цаг, оройн нэмэлт хичээл 2 цаг нийт 10 цагийн хичээл үзнэ.

 

IELTS 16 WEEKS SPECIAL PROGRAMM

Энэ хөтөлбөр нь анхлан суралцагч эсвэл IELTS-н туршлагагүй хүмүүст зориулсан болно. Элсэлтийн шалгалтын түвшингээс хамааран 16 долоо хоногийн дотор IELTS 6.5 эсвэл 5.5 авах боломжтой. ESL сургултад 4-8 долоо хоног суралцан үргэлжлүүлэн IELTS-д хамрагдаж шалгалтаа өгнө.

 

ADVANCED BUSINESS

Бизнес, ажил албан харилцааны англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилготой хүмүүст зориулсан хөтөлбөр. Хичээл нь янз бүрийн бизнес ажлын орчинд танилцуулга, уулзалт, хэлэлцээр, бизнесийн баримт бичгийн талаар үздэг.

Ганцаарчилсан хичээл 5 цаг, групп хичээл 2 цаг, том групп хичээл 2 цаг нийт 9 цагийн хичээл үзнэ.

 

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ

АНЛОК МАЙНД БОЛОВСРОЛЫН ТӨВ 7212-4445, 9102-4445

УТСУУДААР ХОЛБОГДООРОЙ.

Анлок Майнд боловсролын төв Утас: 7212-4445, 9102-4445

© 2026 он. Unlock Mind. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency