CELLA english academy нь 2006 онд байгуулагдсан бөгөөд Филиппин улсын боловсролын яамны харьяа TESDA-д албан ёсоор бүртгэлтэй англи хэлний сургууль юм. 2006 оноос хойш нийт 15000 гаруй төгсөгчдийг бэлтгэсэн Филиппин улсын нэр хүндэй англи хэлний академиудын нэг юм.
CELLA англи хэлний академийн давуу талууд:
КАМПУС
Тус сургууль нь зочид буудал маягийн дотуур байр, тохижилт бүхий “PREMIUM campus” болон эрчимжүүлсэн сургалтад зориулан оновчтой болгосон “Uni Campus” гэсэн 2 кампустай. Багш нар нь бусад хэлний сургуулиудаас илүү туршлагатай, илүү бэлтгэгдсэн байдаг. Эдгээр нь оюутнуудын олон янзын хэрэгцээ, шаардлагыг хангах, сэтгэл ханамжтай байлгахын тулд сургуулиас санал болгож буй зүйлсүүдийн нэг нь юм.
1:1 ЭРЧИМЖҮҮЛСЭН КУРС БОЛОН ТУСГАЙ КУРСУУД
Ярианы хичээл нь зөвхөн нэг сэдвийн хүрээнд төвлөрдөггүй, суралцагчийн суралцах зорилгоос хамааран бусад холбогдох сэдвүүдийг хамруулж болдог. CELLA нь мөн IELTS болон TOEIC шалгалтад бэлтгэх курс, бизнесийн болон мэргэжлийн англи хэлний курс, агаарын бүхээгийн багийн англи хэлний ярилцлагын курс, TESOL болон гэр бүлийн курсуудыг санал болгодог бөгөөд эдгээр нь оюутнуудын хэрэгцээнд нийцсэн байдаг.
АЮУЛГҮЙ БҮРЭН ХАМГААЛАГДСАН ОРЧИН
Хоёр кампус нь Себүд хамгийн өндөр хамгаалалттай бүсэд байрладаг. Premium кампусын эргэн тойронд олон үйлчилгээний газрууд ресторан, кафе, старбакс байдаг ба Uni кампусын дэргэд худалдааны төв байрладаг ба оюутнууд үйлчлүүлэхэд маш хялбар байдаг.
ОЛОН ҮНДЭСТЭН
Солонгос, Япон, Тайвань, Вьетнам, Хятад гэх мэт өөр өөр орны оюутнуудтай хамт суралцах, тэдэнтэй нөхөрлөж, олон улсын оюутнуудын соёлын туршлагыг солилцож тэр ч байтугай сурч төгссөнийхөө дараа ч тэдэнтэй сайн харилцаатай байх боломжтой
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
- Light ESL хөтөлбөр- Ганцаарчилсан хичээл 3 цаг, Групп хичээл 1 цаг Өдөрт нийт 4 цагийн хичээл үзнэ, Англи хэл сурангаа аялаад ирэх хүсэлтэй хүмүүст зориулсан хамгийн бага хичээлийн цагтай хөтөлбөр.
- Power speaking1- Ганцаарчилсан хичээл 4 цаг, Групп хичээл 4 цаг Өдөрт нийт 8 цагийн хичээлтэй,
- Powerspeaking2- Ганцаарчилсан хичээл 6 цаг, групп хичээл 2 цаг үзнэ. Олон цагийн ганцаарчилсан хичээлтэй, Өдөрт нийт 8 цагийн хичээл үзнэ.
- TOEIC Preparation- TOEIC албан ёсны шалгалт өгөхөөр бэлдэж буй хүмүүст зориулсан хөтөлбөр. Ганцаарчилсан хичээл 4 цаг, групп хичээл 4 цаг үзнэ. Өдөрт нийт 8 цагийн хичээл
- TOEIC Intensive- Шалгалтанд бэлтгэх болон зорилтот оноондоо хүрэх хөтөлбөр: Ганцаарчилсан хичээл 4 цаг, групп хичээл 4 цаг нийт 8 цагийн хичээл үзнэ.
- IELTS preparation хөтөлбөр- Анх удаа IELTS шалгалт өгөх гэж байгаа хүмүүст зориулсан хөтөлбөр, Ганцаарчилсан хичээл 4 цаг, групп хичээл 4 цаг нийт 8 цагийн хичээл үзнэ.
- IELTS Intensive хөтөлбөр- Богино хугацаанд зорилтот оноо, чадвараа дээшлүүлэх хүсэлтэй оюутнуудад зориулсан хөтөлбөр Ганцаарчилсан хичээл 4 цаг, Групп хичээл 4 цаг, Өдөрт нийт 8 цагийн хичээл үзнэ.
- IELTS Guarantee хөтөлбөр- Оноо амалсан хөтөлбөр 12 долоо хоногоор суралцана, Эхлэл оноо 4,5 бол баталгаат оноо 5.5, Эхлэл оноо 5 бол баталгаат оноо 6, Эхлэл оноо 6 бол баталгаат оноо 6,5 байна. Уг хөтөлбөрийн давуу тал нь хичээл эхэлснээс хойш 10 долоо хоногийн дараа албан ёсны шалгалтаа өгнө, нэг удаагийн шалгалтын хураамжийг сургуулиас төлнө, Хэрвээ амалсан баталгаат оноондоо хүрээгүй тохиолдолд сургуулиас үнэ төлбөргүй хичээлд дахин хамруулна./ Жич: Дотуур байр болон орон нутгийн төлбөрийг оюутан өөрөө хариуцана/. Хичээлийн ирц 100% байж, явцын болон албан ёсны шалгалтаа заавал өгөх ёстой. Ганцаарчилсан хичээл 4 цаг, IELTS мок шалгалт 2 цаг, групп хичээл 2 цаг, өдөрт нийт 8 цагийн хичээл үзнэ.
- Business and professional english- Ажил мэргэжилд шаардлагатай бизнесийн үндсэн томъёо, хэллэгийг суралцаж, карьераа өсгөх зорилготой хүмүүст зориулсан хөтөлбөр ганцаарчилсан хичээл 4 цаг, групп хичээл 4 цаг өдөрт нийт 8 цагийн хичээл үзнэ.
SPECIAL COURSE
- TESOL- Teaching English to Speakers of Other Language Канадын Конкордия Олон улсын их сургуулийн сургалтын хөтөлбөр, гүнзгийрүүлсэн сургалтанд хамрагдаж олон улсын зэрэг авах боломжтой хөтөлбөр. Англи хэлний багш нарт зориулсан. Шалгаар B1 эсвэл TOEIC 700 болон түүнээс дээш байна, TESOL training 2 багш өдрийн 6 цагаар, e-learning 2 цаг өдөрт нийт 8 цагийн хичээл үзнэ. Зөвхөн тодорхой хугацаанд явагддаг учир урьчдилж хугацааг тодруулан бүртгэлээ үүсгэсэн байх шаардлагатай.
- ACE- Airline Cabin crew english Дотоодын болон олон улсын агаарын тээврийн компаниудын ярилцлагад бэлтгэх, бүхээгийн багийханд зориулсан сургалт. Ганцаарчилсан хичээл 4 цаг, групп хичээл 4 цаг өдөрт нийт 8 цагийн хичээл үзнэ.
- WORKING HOLIDAY- Working holiday хөтөлбөрт бэлтгэж байгаа хүмүүст зориулсан хөтөлбөр, сургалт нь ярилцла, анкет бэлтгэх, практик англи хэл дээр төвлөрдөг. Ганцаарчилсан хичээл 3 цаг, групп хичээл 4 цаг, өдөрт нийт 7 цагийн хичээл үзнэ.
FAMILY PACKAGE COURSE
- GUARDIAN ENGLISH- Гэр бүлээрээ суралцаж байгаа буюу хүүхэдтэй хамт суралцахад асран хамгаалагчаар ирсэн эцэх, эх сурах боломжтой хөтөлбөр ганцаарчилсан хичээл 2 цаг, групп хичээл 2 цаг үзнэ.
- JUNIOR ENGLISH хөтөлбөр- Нас болон англи хэлний түвшнээс хамааран хичээлийн хөтөлбөр боловсруулагдана. Ганцаарчилсан хичээл 4 цаг, групп хичээл 4 цаг, дуу хөгжим, зураг, хоол хийх, кино үзэх нэмэлт хичээлүүд орно.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР БОЛОН БУСАД ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ CELLA АНГЛИ ХЭЛНИЙ АКАДЕМИЙН МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨВ UNLOCK MIND БОЛОВСРОЛЫН ТӨВТЭЙ ХОЛБОГДООРОЙ.
УТАС: 7212-4445, 9102-4445