Happy Learning Academy нь олон улсын жишигт нийцсэн, тав тухтай, амарч суралцахад тохирсон англи хэлний сургалтын орон зайг бий болгох зорилготой үүсгэн байгуулагдсан.

Себү хотын үзэсгэлэнт байгаль цогцолсон Лилоан дүүрэгт HLA нь хотын дуу чимээ, тоос шорооны бохирдолгүй, тайван аюулгүй бүсэд байрладаг тул оюутнууд англи хэл сурах зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх бүрэн боломжтой.

Сургалтын чанарыг сайжруулахын тулд HLA-ын багш нарыг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлж, шалгалт үнэлгээнд тогтмол оруулдаг. Бид кембриджийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг тул оюутан бүрийн түвшинд тохирсон сургалтын арга зүйтэй.

HLA нь оюутнуудын тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжинд үргэлж анхаарч, илүү сайн сургалтын арга зам болон тав тухтай дэд бүтцийг бий болгохоор хичээн ажилладаг тул оюутан бүр зорилгоо биелүүлж, гайхалтай дурсамж бүтээн, арвин туршлага хуримтлуулна гэдэгт бид итгэлтэй байна.

Филиппинд оюутнууд сурахад анхаарлаа хандуулж мөн цагийг тухтай өнгөрүүлэхийг хүсдэг учраас HLA академи нь оюутнуудад хэрэг болох бүхий л тоног төхөөрөмж, байгууламж болон төрөл бүрийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Онгоцны буудал дээр тосох: HLA нь оюутныг Филиппинд ирэхээс 2 долоо хоногийн өмнө холбогдож, нислэгийн хуваарийг баталгаажуулан, онгоцны буудлаас үнэ төлбөргүй тосох болно.
  • Аюулгүй байдал 24/24: HLA нь оюутан болон ажилчдын аюулгүй байдал үргэлж анхаардаг тул хамгаалалтын ажилчид 24/7 ажилладаг.
  • H Дэлгүүр: Оюутнууд чихэр печень болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг H-Дэлгүүрээс авах боломжтой.
  • Хоол: Оюутнуудад өдрийн 3 удаагийн олон үндэстний хоолоор үйлчлэх бөгөөд өдөр бүр шинэ сүү, ногоо, жимсийг тогтмол хэрэглэдэг.
  • H Бэйкэри: Филиппин тогооч нарын хийсэн бялуу, зайрмаг, пиццаг амталж үзсэний дараа энэхүү бэйкэри нь оюутнуудын дуртай газар болох болно гэдэгт бид итгэлтэй байна.
  • Угаалга ба Цэвэрлэгээ: Оюутны хувцасыг HLA -ын ажилчид үнэ төлбөргүй угааж цэвэрлэдэг. Мөн өөрсдөө хувцасаа угаах хүсэлтэй оюутнуудад зориулсан угаалгын машин байдаг. Оюутны өрөөг долоо хоногийн хуваарийн дагуу цэвэрлэдэг ч, өрөөний хамтрагчид өөрсдийн хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.
  • H Кафе: HLA нь орчны давуу талаа ашигласан задгай кафетай тул оюутнууд өөрсдийн дуртай смүүти, жүүс, кофе гэх мэт уух зүйлсийг худалдан авах боломжтой.
  • H Спорт: HLA нь усан бассейн, сагсан бөмбөгийн талбай, гадаа биеийн тамирын талбай, мини-голф зэрэг олон нэгдсэн байгууламж бүхий том кампус бөгөөд оюутнууд бие бялдар, оюун санааны хувьд амарч чаддаг. Биеийн тамирын талбайг өдөр бүр өглөөний 06:00 – 22:00 цаг хүртэл ашиглах боломжтой.
  • Унадаг дугуй: Оюутнууд гадагш гарахдаа сургуулийн унадаг дугуйг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Хичээлийн дараа дугуй унаж гадуур зугаалах нь дасгал хөдөлгөөн хийх сайхан арга юм.
  • H Халамж: Оюутны өрөөнд эвдрэл гэмтэл гарах, Оюутны бие өвдөхөд эмнэлэгт хүргэж хамт байх, Илгээмж хүлээн авах, гэх мэт оюутнуудын бүх асуудалд туслахын тулд сургууль дээр үргэлж бэлэн байдаг хичээнгүй ажилтнуудын баг юм.
  • Засвар үйлчилгээний ажилтан: Дотуур байр болон сургуулийн тоног төхөөрөмжийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтлийг сэргээн засварладаг, HLA -ын чухал албан тушаал юм.
  • Өөрөө хоол хийх хэсэг: Хэрэв оюутнууд өөр орны найз нөхөддөө төрөлх нутгийнхаа хоолыг амтлуулах эсвэл хол, үнэтэй ресторан явахгүйгээр найзуудтайгаа хамт хоол хийж цагийг зугаатай өнгөрүүлж болох хэсэг. Оюутнууд Филиппины аж амьдралтай танилцангаа шинэхэн, хямд хүнсний ногоо болон хоолны орцуудыг сургуулийн ойролцоох хүнсний захаас авах боломжтой.

Ерөнхий англи хэлний хөтөлбөр (ESL course)

ESL гэдэг нь English Second Language буюу хоёр дахь хэл гэсэн үгийн товчлол өгөөд тус сургалтын хөтөлбөр нь дүрэм болон харилцан яриан дээр тулгуурлан англи хэлний ярих, сонсох, унших, бичих гэсэн үндсэн 4 чадваруудыг хөгжүүлэхээс гадна үгсийн санг нэмэгдүүлэх зорилготой юм. Суралцах хугацаа нь 1-24 долоо хоног байх ба бүх түвшиний хүмүүс суралцах боломжтой. Өдөрт 4 цагийн ганцаарчилсан хичээл, 4 цагийн групп хичээлтэй.

Гүнзгийрүүлсэн англи хэлний хөтөлбөр (Intensive ESL course) 

Сургалтын хөтөлбөр, чиг баримжаагаар англи хэлний анхан шатны сургалттай төстэй боловч гүнзгийрүүлсэн сургалт нь өдөрт тав хүртэлх (05) ганцаарчилсан хичээлтэй. Англиар ярихаас айдаг оюутнуудад ярих ур чадварт анхаарлаа хандуулдаг 2 үе байдаг. Хэрэв та дуудлагадаа итгэлгүй байгаа эсвэл рефлексээ богино хугацаанд өөрчлөхийг хүсч байвал харилцааны ахисан түвшний сургалт нь хамгийн оновчтой сонголт юм. Өдөрт 5 цагийн ганцаарчилсан хичээл, 3 цагийн групп хичээлтэй.

Бизнесийн англи хэлний хөтөлбөр (Business English)

Бизнесийн англи  хэлний сургалт нь уг салбарт ажилладаг хүмүүс болон суралцаж байгаа оюутнуудад зориулсан сургалт юм. Бизнесийн англи хэл (BE) нь суралцагчдад цахим шуудан бичих, тайлан бичих, илтгэл тавих, хэлэлцээр хийх, зочин хүлээн авах зэрэг ажлын үндсэн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг заадаг. Өдөрт 4 цагийн ганцаарчилсан хичээл, 4 цагийн групп хичээлтэй.

Уг сургалтын хөтөлбөр нь ганцаарчилсан ангийн багшийг төрөлх англи хэлтэй багшаар хангаж, дадлага хийх боломж олгодог төдийгүй, сургалтын төгсгөлд бүх оюутнуудад бусад чадварыг эзэмшүүлэхэд чиглэдэг:

  •  Бизнесийн харилцааны хичээл нь оюутнуудад харилцааны бүхий л боломжийг ашиглаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд тусалдаг.
  •  Гэрээ боловсруулах, харилцагч түншүүд рүү имэйл бичих, гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажлыг англи хэлээр гүйцэтгэх чадвартай болох…
  • Өөр өөр орны соёлтой нийцүүлэн сэтгэл хөдлөл, үйл хөдлөлөө илэрхийлэхийн тулд биеийн хэлэмж ярианы өнгө аяс гэх мэт төрөлхийн бөгөөд өөртөө итгэлтэй англиар ярих чадвартай болох.

TOEIC курс – (TOEIC шалгалтанд бэлтгэх курс)

TOEIC нь орчуулбал Олон улсын харилцааны англи хэлний шалгалт нь англи хэлээр ярьдаг орчинд ажиллах зорилготой хүмүүст шаардлагатай гэрчилгээ юм. TOEIC шалгалтанд бэлтгэх сургалт нь хэрхэн шалгалтын цагийн хуваарилалт хийх зэрэг стратеги, арга барилуудыг заадаг. Мөн багш нар TOEIC шалгалтын үйл ажиллагаанд оролцож байсан шалгалтын үйл явц хэрхэн явагддаг гэдгийг мэддэг туршлагатай багш нараас суралцах нь оюутнуудад давуу тал болно. Өдөрт цагийн ганцаарчилсан хичээл, 4 цагийн групп хичээл, НИЙТ 8 цагийн хичээлтэй.

TOEIC курст суралцахад:

  • Оюутны элсэлтийн шалгалтын оноон дээр үндэслэн, оюутан бүрийн түвшинд тохирсон сурах арга барилуудыг санал болгож чиглүүлдэг.
  • TOEIC унших болон сонсох шалгалтанд бүртгүүлсэн оюутны эдгээр хоёр чадвар дээр илүү анхаарал хандуулан заах болно.
  • TOEIC шалгалтанд бэлдэж буй оюутан долоо хоног тутмын жишиг шалгалтыг (TOEIC Weekly Test) заавал өгөх ёстой бөгөөд энэ шалгалтаар багш болон оюутан өөрсдийн ахиц дэвшлийг хянаж, мэдлэгээ бататгах боломжтой.Нөгөөтэйгүүр, тус жишиг шалгалтын үйл явц албан ёсны шалгалттай яг адил явагддаг тул, оюутанд жинхэнэ шалгалт өгч буй мэт стресс, сандрал, түгшүүртэй мэдрэмжийг төрүүлж байдаг. Олон удаа жишиг шалгалт өгсний дараа оюутан шалгалт авах үйл явцад дасаж жинхэнэ шалгалт өгөхдөө ч айж сандралгүй, цагийн зөв хуваарилалттайгаар, өөртөө итгэлтэй өгөх болно.

IELTS курс – (IELTS-ын бэлтгэл курс)

IELTS нь орчуулбал Олон улсын англи хэлний шалгалтын систем – Энэ нь бүхэлдээ англи хэл дээр бакалавр болон аспирантурын түвшинд гадаадад суралцахаар эсвэл гадаад улсад суурьшихаар төлөвлөж байгаа төлөвлөж буй хүмүүст зайлшгүй шаардлагатай англи хэлний гэрчилгээ юм. Өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп хичээл, НИЙТ 8 цагийн хичээлтэй.

IELTS курст суралцахад:

  • Оюутны элсэлтийн оноо 3.5-с дээш байх ёстой.
  • Оюутнууд долоо хоног бүр IDP-ийн албан ёсны жишиг шалгалт өгөх болно. Шалгалтын үр дүнд үндэслэн багш нар оюутны давуу болон сул талуудад дүн шинжилгээ хийж сул байгаа чадварууд дээр илүү анхаарал хандуулан хэрхэн хөгжүүлэх арга барилыг зааж зөвлөх болно. Долоо хоног бүр жишиг шалгалт өгснөөр оюутнууд цагийн зөв хуваарилалт суралцаж жинхэнэ шалгалт өгөхөд арвин туршлагатай болсон байх болно.
  • Оюутнууд англи хэлний дөрвөн чадварыг эзэмшдэг: Сонсох, Ярих, Унших, Бичих. Хэрэв оюутны эдгээр чадваруудын аль нэг нь сул байвал ганцаарчилсан ангийн тоог нэгээр нэмэгдүүлэх боломжтой.

Гэр бүлийн англи хэлний хөтөлбөр (Family & Junior курс)

Энэ сургалт нь хүүхэдтэйгээ ойр ажилладаг (15-аас доош насны хүүхэд) эцэг эхчүүдэд зориулсан сургалт юм. Хуваарь нь тийм ч хүнд биш, эцэг эхчүүд хүүхдээ асрах, аялах цаг завтай байдаг. Хүүхдүүд эцэг эхийнхээ хажууд үргэлж аюулгүй, тав тухыг
мэдэрч, сурч боловсрох, хөгжилтэй байх, эцэг эхчүүд англи хэлээ сайжруулж, хүүхдүүдтэйгээ олон дурсамж үлдээх боломжтой.

Хүүхдэд зориулсан хөтөлбөр:

  • Элсэлтийн түвшингээс хамааран хүүхдүүд зохих хөтөлбөр болон цагийн хуваарьтай болно.
  • Өдөрт ганцаарчилсан 5 цагийн хичээлтэй.
  • Хүүхдүүд 4 долоо хоног тутам ахиц дэвшлийг нь хянах шалгалт өгөх ба түүгээр дамжуулан мэдлэгийн түвшингээ ахиулж чадах эсэхээ шийдэх боломжтой.
  • Сургалтын хөтөлбөр нь үндсэндээ харилцааны англи хэл дээр төвлөрч, багш нартай дадлага хийх замаар харилцан яриаг сайжруулахад чиглэгддэг.

Эцэг эхийн хөтөлбөрийн хувьд:

  • Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагалдан явах тусгай сургалттай тул эцэг эхийн цагийн хуваарь харьцангуй хөнгөн, хичээлийн цаг дууссаны дараа эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэн биеийн тамирын дасгал хийх, хоол хийх эсвэл Себү хотоор аялж зугаалах боломжтой.
  • Өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 1 цагийн групп хичээл, НИЙТ 5 цагийн хичээлтэй.

Анагаахын англи хэлний хөтөлбөр (Medical English)

Анагаах ухааны сурах бичиг, эрдэм шинжилгээний ажил, шинэ бүтээл хэрэглээний ихэнх нь англи хэл дээр бичигдсэн байдаг. Анагаахын англи хэлний үгсийн санг бүрэн эзэмшсэнээр оюутнууд анагаах ухаанд суралцах эсвэл алдартай анагаахын сургуульд элсэн суралцах тэтгэлэгт хамрагдахад хялбар байдаг. Үүний зэрэгцээ дэлхийн бүх эмнэлгийн тоног төхөөрөмж англи хэлийг үйл ажиллагааны нийтлэг стандарт болгон ашигладаг тул карьерын олон боломж, өндөр цалин, илүү сайн орчинд ажиллах боломжийг нээж өгдөг. Өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп хичээлтэй.

Уг сургалтын хөтөлбөрт хамрагсдсанаар:

  • Гадаад өвчтөнтэй хэрхэн харилцах чадварт сургах
  • Англи хэл дээр өвчтөний онош тайлбарыг ойлгох
  • Эмнэлэгт англи хэл дээр дадлага хийх боломжтой

Нисэхийн англи хэлний хөтөлбөр (English for Aviation)

Дотоодын болон олон улсын агаарын тээврийн компанид ажиллах сонирхолтой хэн бүхэнд харилцааны ур чадвар болон нэр томьёонд суурилсан нисэхийн мэргэжлийн англи хэлний сургалтыг санал болгож байна. Энэхүү сургалтанд хамрагдснаар ажлын явцад тулгарах асуудал шийдвэрлэх ур чадварын эрчимжүүлсэн сургалтанд хамрагдах болно. Өдөрт 4 цагийн ганцаарчилсан хичээл, 4 цагийн групп хичээл, НИЙТ 8 цагийн хичээлтэй.

Уг сургалтын хөтөлбөрт хамрагсдсанаар:

  • Агаарын тээврийн чиглэлээр мэргэшсэн багш нартай хичээл.
  • Хичээл нь практикт тулгуурласан бөгөөд оюутнууд бодит амьдралын нөхцөл байдлыг шийдвэрлэж  буйгаар бэлтгэл хийх боломжтой.
  • 1:1 буюу ганцаарчилсан ангиуд нь нисэхийн салбартай холбоотой сэдвүүдээр унших, бичих, ярих, сонсох гэсэн үндсэн дөрвөн чадваруудыг хөгжүүлдэг.
  • Хамрагдаж буй оюутны тоо бага учир багш нар оюутнуудтай тулж харьцах боломжтой.
  • Үндсэн чадварууд дээр суурилсан болон эссэ бүхий төгсөх шалгалт.

Мэдээлэл технологийн англи хэлний хөтөлбөр (IT English)

Мэдээллийн технологийн салбар нь эх орондоо эсвэл гадаадад ажиллаж байгаа эсэхээс үл хамааран англи хэл шаарддаг, англи хэлний мэдлэгтэй байх нь суралцах боломжийг нээж, мэргэжлийн чадавхи болон хувийн орлогыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Програмчлалын ихэнхи заавар англи хэл дээр бичигдсэн байдаг тул програмистууд код бичиж эсвэл програм хөгжүүлэхэд тодорхой хэмжээний англи хэлний мэдлэг шаарддаг. Мэргэшсэн баримт бичгүүдийг ихэвчлэн англи хэл дээр бичдэг тул уг салбарт ажилладаг хүмүүст зориулсан уг мэргэжлийн англи хэлний хөтөлбөрийг сонгон суралцаж өөрийн чадварыг хөгжүүлээрэйн. Өдөрт 4 цагийн ганцаарчилсан, 4 цагийн групп хичээл, НИЙТ 8 цагийн хичээлтэй.

Уг сургалтанд хамрагдсанаар:

  • Тухайн салбарын нэр томьёо, үг хэллэгийг өдөр бүр заах (програмчлал, програм хангамж, компьютерийн техник  хангамж, сүлжээ, мэдээллийн сан гэх мэт).
  • Англи хэлний анхан шатнаас ахисан түвшний харилцаа холбоо бүхий сургалт нь оюутнуудад бодит харилцаа холбоо, ажил дээрээ тусгай үгсийн санг ашиглах дадлага хийхэд тусалдаг.

 

 

 

 

 

 

 

© 2024 он. Unlock Mind. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency